Ихэнх нутгаар дулаарна

Нутгийн баруун өмнөд хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл  үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Увс нууруудын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Халх голын хөндийгөөр +12-+17 градус, Их нууруудын хотгор болон говиийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23-+28 градус, бусад нутгаар +19-+24 градус дулаан байна.

Ихэнх нутгаар дулаарна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.