“Дэлхийн экспо-2025” Япон Улсын “Осака Кансай”-д дөрөвдүгээр сарын 12-нд нээлтээ хийв.
Энэхүү үзэсгэлэнд Монгол Улс “Монголын амар амгалан” “Pax Mongolica” сэдвээр Чингис хаан Үндэсний музейн 28 үзмэрийг дэлгэжээ. Мөн “Монтулга” компанийн хонины ноосоор хийсэн чихмэл хонь бүтээгдэхүүн олны анхаарлыг татсан байна.

“Дэлхийн экспо-2025”-д манай улсаас “Агни”, “Мэргэн тур”, “Энхжин сувинер“, “Хөх урлан“, “Сайн түмэн Кашимер“, “Түмэн сүлжээ”, “Ялгуун брэнд”, Мо Тү Өв (Оюун Ухааны музей) “Монгол Шуудан”, “JP Partners” компанийн “Галбирваас” брэнд оролцож, ГХЯ, Монгол Улсаас Осака хотод суугаа Ерөнхий консулын газар, Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яам, “Чингис хаан” үндэсний музей, МҮХАҮТ хамтран зохион байгуулж байгаа юм.
Үзэсгэлэнг одоогийн байдлаар 150 мянга гаруй хүн үзэж сонирхоод байгаа бөгөөд зургаан сар үргэлжлэх юм. Үзэсгэлэнг зохион байгуулагч орны зүгээс 28 сая үзэгч үзэх төлөвлөгөөтэй байна гэж мэдээлжээ.