ТЭРГЭНЦЭРТЭЙ СЭЛЭМЧИН Б.ДАВААСҮРЭН МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Хонгконг улсад тэргэнцэртэй сэлэмний олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 11-13-нд болж, Аргентин, Макао, Монгол, Тайвань, Хонгконг, Энэтхэг, Япон улсын сэлэмчид оролцлоо.

Харин манай улсаас зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд хоёр тамирчин тулалдсан бөгөөд хүнд сэлэмний В ангилалд Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртэж, А ангилалд Б.Жигмэддорж шөвгийн наймд шалгарчээ. Б.Даваасүрэн нь улсын дөрвөн удаагийн аварга бөгөөд олон улсын тэмцээнээс медаль хүртсэн анхны Монгол эрэгтэй сэлэмчин болж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Марафончид 500 км замыг амжилттай тууллаа

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.