The MongolZ Esport байгууллага албан ёсоор шатрын “Олон улсын мастер”, “Эмэгтэй их мастер” цолтой тамирчин Б. Мөнгөнтуулыг испортын гэр бүлдээ нэгтгэлээ.
Жилийн хамгийн том испортын тэмцээнүүдийн нэг болох Esports World Cup 2025 энэ жилийн өрсөлдөөний төрлүүддээ шатрыг нэмснээр испорт болон шатар сонирхогчдын сонирхлыг ихээхэн татаад байсан билээ. Шатрыг онлайнаар тоглох боломжтой нь ч энэхүү оюун ухааны спортыг “Испорт” хэмээн хаяглахад ихээхэн нөлөөлж, өдрөөс өдөрт онлайнаар шинэ шинэ тоглогчид нэмж хүрээгээ тэлсээр байгаа юм.