Монголд тулааны спортын дөрвөн төрөлтийн анхны тэмцээн болно

Улаанбаатар хотод “Nomadic Fighting Championship” тулааны спортын дөрвөн төрөлт холбооны анхны эвент болно.

Энэ хүрээнд есөн тулаан болох бөгөөд ММА, кикбокс, муайтай, сабмишн грапплинг гэсэн төрлөөр оролцогчид тулалдах юм. Энэ үдшийн оргил тулаанд холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ NFC холбооны хамгийн анхны аваргын бүсний төлөө кикбоксын төрлөөр Тайландын тамирчин Танавит Ликиттэй тулалдах аж. Харин бусад монгол тамирчдын эсрэг гадаадын чансаа өндөртэй тулаанчид рингэнд гарна. 

“М банк арена”-д энэ сарын 27-нд болох дөрвөн төрөлт тулааны тасалбарын үнэ 60 000-3 000 000 төгрөг байх аж.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.