Эдүтэн цахим систем интернэтгүй орчинд ажиллах боломжтой боллоо

Монгол Улс 2022-2023 оны хичээлийн жилээс Финландын Туркугийн их сургуулийн эрдэмтдийн хөгжүүлсэн Эдүтэн цахим системийг 2022-2023 оны хичээлийн жилд туршиж, 2023-2024 оны хичээлийн жилд 3-4 дүгээр анги, 2024-2025 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангид хэрэгжүүлж байгаа билээ.

Цахим системийн шинэчлэлийн хүрээнд мобайл аппликейшн, багшид зориулсан арга зүйн удирдамжийг танилцуулах зорилгоор Эдүтэний Олон улсын хамтын ажиллагааны албаны дарга Макке Леппанен, программист Тээмү Ражала нар Монгол Улсад ажиллаж байгаа бөгөөд тэднийг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир хүлээн авч уулзлаа.

Цахим системийн шинэчлэл хийгдсэнээр хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлж, интернэтгүй орчинд ажиллах, багш нар олон улсын математикийн сургалтын арга зүйгээс суралцах, хэрэгжүүлэх боломжтой юм гэж Боловсролын ерөнхий газраас мэдээлэв.

Энэ мэдээг хуваалцах :

3 thoughts on “Эдүтэн цахим систем интернэтгүй орчинд ажиллах боломжтой боллоо

  1. эдүтэн цахимаар ороод хүүхэд юу ч сурахгүй ээ. цахимаар тоо бодоод толгойд үлдэх үү энэ эдүтэн хичээлийн ард татвар төлөгчдийн маш их үргүй зардал гарч байгаа гэж бодож байна. Хүүхдүүд утасны хамааралтай болгож байна

  2. Hey there, I think your website might be having browser compatibility
    issues. When I look at your blog site in Firefox, it looks fine
    but when opening in Internet Explorer, it has some overlapping.

    I just wanted to give you a quick heads up! Other then that,
    very good blog!

    my site: Buy SEO Services

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.