Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан, суралцагчдын хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын хэрэгцээ, шаардлагад нийцсэн сургалтын орчин, нөхцөлийг бүрдүүлэх, суралцагчдад зориулан хэрхэн зорилготой амьдрах талаар урам зориг өгөх цуврал сургалтыг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулахад бидний оролцоо” төслийн хүрээнд 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн багш, ажилтан, бага, дунд, ахлах ангийн суралцагчдад сургагч багш Б.Болороо нөлөөллийн сургалтыг зохион байгууллаа.
СУРГАЛТААР:
-Хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголт;
-Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал;
– Хүүхдийн хэрэгцээ шаардлагад тохирсон орчин бүрдүүлэх тухай ярилцлаа.
Сургалтад Нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн багш, ажилтан 44 албан хаагч, бага, дунд ангийн 170 суралцагч, ахлан ангийн 100 суралцагч нийт 314 оролцогч хамрагджээ.
