2100 он гэхэд Японы хүн ам 50%-иар буурах магадлалтай байна

2024 оны 12-р сарын байдлаар Японы нийт хүн ам 123.7 саяд хүрч, өмнөх оноос 898,000 хүнээр буюу 0.74%-иар буурсан нь 1950 оноос хойших хамгийн их бууралт болжээ.

Тус улсын хүн амын бууралт 15 дахь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд 2008 онд 128.1 сая байсан хүн ам ийн буурчээ. 

2024 онд Японд 720,998 хүүхэд төрсөн нь 1899 оноос хойших хамгийн бага үзүүлэлт бөгөөд өмнөх оноос 5%-иар буурсан байна.

Нэг жилийн дотор 1.6 сая хүн нас барсан нь төрөлтийн тооноос 927,480-аар их байв.

Насжилтын тухайд, 2024 онд 65 ба түүнээс дээш насны хүмүүсийн эзлэх хувь 29.3% болж, түүхэн дээд хэмжээнд хүрэв.

Засгийн газар төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд 2024 оны төсөвт 5.3 их наяд иен (ойролцоогоор 34 тэрбум ам.доллар)-ыг хүүхдийн асаргаа болон боловсролын тэтгэлэгт зориулан тусгасан. Гэсэн хэдий ч эдгээр арга хэмжээ нь голчлон гэр бүлтэй хосуудад чиглэсэн бөгөөд гэрлэлтээс зайлсхийж буй залуусын асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа юм.

Хэрэв одоогийн чиг хандлага үргэлжилбэл, 2100 он гэхэд Японы хүн ам 62.78 саяд хүрч, бараг 50%-иар буурах магадлалтай байна. 


Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.