Хэл хуурын үзэсгэлэнг 1500 хүүхэд, залуус сонирхжээ

Монголын Үндэсний музейгээс санаачлан “Монгол туургатан хэл хуурын нийгэмлэг”-тэй хамтран зохион байгуулж буй “Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” анхдугаар үзэсгэлэн олны хүртээл боллоо.

Монголын үндэсний музейд 10 хоногийн турш дэлгэсэн энэхүү үзэсгэлэнг 1500 хүүхэд, залуус үзэж сонирхжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу багш нар суралцагчидтайгаа үзэж сонирхсон нь онцлог байв.

Аман хэл хуур хөгжим нь дэлхийн 160 гаруй оронд тархаж, тухайн орны байгаль цаг уур, ард түмний сэтгэлгээ, зан заншил уламжлалыг шингээсэн онцлогтой байдаг.

Энэхүү үзэсгэлэнд 20 угсаатны 90 орчим аман хэл хуурыг дэлгэсэн байна. Тодруулбал, 1989 онд Төв аймгийн Алтанбулаг сумын Морин толгойн дурсгалт газрын Хүннүгийн булшнаас олдсон “Ясан хуур”-ын хувилмал загвар, эртний баатруудын “Нуман хуур”, бууны сумны хонгиогоор хийсэн гуулин хуур түүнчлэн Австри, Франц, Япон, Хятад, ОХУ-ын Якут, Тува, Польш, Унгар зэрэг олон орны сонин содон хэл хуур үзэсгэлэнд тавигджээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.