XIII удаагийн “Улаанбаатар лиг” волейболын шигшээ тэмцээн үргэлжилж байна

НЗД-ын нэрэмжит ЕБС-ийн сурагчдын “Улаанбаатар лиг” волейболын XIII удаагийн шигшээ тэмцээн үргэлжилж байна.

Энэхүү тэмцээнийг 2024 оны арванхоёрдугаар сарын 1-нээс энэ оны дөрөвдүгээр сарын 21-22-нд хоёр насны ангиллаар гурван үе шаттай зохион байгуулж байна.

13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар лиг” волейболын тэмцээний 1, 2 дугаар үе шатанд нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 142 сургуулийн 540 багийн 67120 сурагч өрсөлдсөн бол нийслэлийн шигшээ тэмцээнд 42 сургуулийн 64 багийн 832 сурагч оролцож байна. Тэмцээн энэ сарын 23 нд өндөрлөнө.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.