Orbital Assembly Corporation (OAC) компанийн Voyager Station хэмээх хамгийн анхны сансрын зочид буудал 2027 онд нээлтээ хийнэ.
Voyager Station нь 488 метрийн диаметртэй, эргэдэг дугуй хэлбэртэй тул тодорхой хэмжээнд таталцал бий болгож, хүндрэл багатай амьдрах орчин бүрдүүлэх аж. Буудал 400 орчим хүн хүлээн авах боломжтой бөгөөд ресторан, фитнес клуб, кино театр, спа зэрэг дэлхийд байдаг бүхий л тохилог зүйлс багтана.
Voyager Station нь нэг төрлийн “сансрын круиз хөлөг” мэт байх бөгөөд барилгын материал, модулиудыг SpaceX зэрэг сансрын тээврийн компаниудаар дамжуулан тойрог замд хүргэхээр төлөвлөжээ.

