“Удахгүй 2025 оны улсын төсөв хэлэлцэнэ. Энэ жил анх удаа бүсийн томсгосон тойрогт хөрөнгө оруулалт яригдана.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд сүүлийн 3 жил Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсөж, 5-6 хувийн өсөлт үзүүллээ. Улсын ДНБ-ий хэмжээ 2021 онд 43.6 их наяд төгрөг байсан бол 2023 онд 70.4 их наяд болов. Харин 2024 оны хүлээлт 79.2 их наяд төгрөг байхаар төсөөлж байна.
Жил бүхэн эдийн засгаа тогтмол 5-6 хувиар өсгөж чадвал 2028 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 132.3 их наядад хүрэх боломж үүснэ. Ингэж чадвал зээлжих зэрэглэл дахин ахиж, нийгмийн тулгамдсан олон асуудал шийдвэрлэгдэнэ.
Энэ жилийн төсвийг орон нутагт тэгшитгэн хуваах биш эдийн засгийг дэмжих дэд бүтэц, эрчим хүчний төсөлд томоор нь зарцуулах реформыг хамтдаа зориг гарган хийх учиртай” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээллээ.