Бид ихэнх хүнсний ногоогоо хальсалж хоол хүнсэндээ хэрэглэдэг. Тэгвэл зарим хүнсний ногоог хальстай нь хэрэглэвэл илүү ач тустай байдаг аж.
Хальстай нь хэрэглэвэл илүү тустай хүнсний ногоог танилцуулъя.
1. Төмс
Төмсний хальс нь эслэг, витамин, минералаар баялаг бөгөөд зүрх болон булчингийн үйл ажиллагаанд тустай аж.
2. Лууван
Луувангийн хальсанд антиоксидант, витамин С, В3 агуулагддаг бөгөөд дархлааны системд сайнаар нөлөөлж, хараа сайжруулж, арьсны эрүүл өнгөлөг байдлыг дэмждэг.
3. Өргөст хэмх
Өргөст хэмхийн хальс нь эслэг, витамин, минерал, витамин К-аар баялаг бөгөөд үс, арьс, хумсанд сайнаар нөлөөлдөг.
4. Хулуу
Хальс нь витамин С, кали, эслэгээр баялаг бөгөөд хоол боловсруулах систем, ясны бат бэх байдалд сайнаар нөлөөлдөг.

