Ховд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Ажлын албаны “Спортын олон төрөлт” нөхөрсөг тэмцээн боллоо

Ховд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Ажлын албаны “Спортын олон төрөлт” нөхөрсөг тэмцээн боллоо.

Нөхөрсөг тэмцээний эхэнд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны хамт олон Нийслэлийн ИТХ, Чингэлтэй дүүрэг, Дархан, Эрдэнэт, Өвөрхангай, Баянхонгор аймгийн бодлого шийдвэр, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай туршлага судалсан талаарх мэдээллийг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр танилцуулав.

Нөхөрсөг тэмцээнд төлөөлөгчид, ажлын албаныхан сагсан бөмбөг, волейбол, теннис, дартс гэсэн төрлүүдээр оролцлоо гэж Ховд аймгийн ИТХ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.