“Нүүдэл 999” анхдугаар тэмцээний бүртгэл маргааш дуусна

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст оюуны спортын ач холбогдлыг таниулах зорилгоор НЗДТГ болон “Түшээ Бэрс” ТББ хамтран “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно. Өнөөдрийн байдлаар тус тэмцээнд оролцохоор 650 орчим шатарчин бүртгүүлээд байна.

“Нүүдэл 999” анхдугаар тэмцээн дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт болно.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.