Өнөөдөр “Эх дэлхийн өдөр” тохиож байна

 Олон улсын “Эх дэлхийн өдөр”-ийг энэ жил “Бидний хүч, бидний гараг” уриан дор тэмдэглэж байна.

Энэ жил олон улсын эх дэлхийн өдрийг тэмдэглэж ирсний 55 жилийн ой тохиож байна. Эх дэлхийн өдөр нь хүн бүрийн анхаарлыг уур амьсгалын өөрчлөлт, зэрлэг амьтны мөхөл, ойн хомсдол, орчны бохирдол,тогтвортой хөгжил зэрэг бидэнд тулгамдаж буй асуудалд хандуулах зорилготой.

Анх 1970 оны дөрөвдүгээр сарын 22-нд АНУ-ын сенатор Гэйлорд Нелсоны санаачилгаар 20 сая хүн нэгдэн оролцсоноос хойш өдгөө дэлхийн 192 орон, нэг тэрбум гаруй хүмүүс эх дэлхий, байгаль орчноо хамгаалахын төлөө нэгдэн тэмдэглэж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.