Автобусны карт цэнэглэх киоск төхөөрөмжийг 100 цэгт байршууллаа

Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд илүү хялбар, шуурхай, хүртээмжтэй хүргэхээр автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг нийслэлийн 100 цэгт байршууллаа. 

Нийтийн тээврээр зорчиход төлбөрийн олон сонголт бий. Тодруулбал, UBCARD аппликейшн ашиглан картаа цэнэглэх, Номин,  Emart, CU сүлжээ дэлгүүрээр картаа цэнэглүүлэх, гар утсаараа цэнэглэх, автобусанд бүх төрлийн банкны картаа уншуулж, төлбөр төлж болно.

UBCARD аппликейшн ашиглан карт цэнэглэх заавар:

https://www.facebook.com/transport.ub.gov.mn/videos/550681261407337

Umoney карттай зорчигч дараах хаягаас мэдээллийг авах боломжтой.

https://www.facebook.com/Umoneyofficial

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.