Гурилын үйлдвэрүүдийн одоогийн ҮЙЛДВЭРИЙН ҮНЭ ийм байна

Улсын хэмжээнд тогтмол үйл ажиллагаа явуулж буй гурилын 9 үйлдвэр нийт хүчин чадлын 30 хувийг ашиглан үйл ажиллагаа явуулж байна.

2024 онд 148.4 мян.тн гурил үйлдвэрлэж, хүн амын гурилын хэрэгцээний 59.1 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 40.9 хувийг импортоор хангасан статистик бий.

Гурилын 9 үйлдвэр нь 2024 оны шинэ ургацаас 160 мянган тонн улаанбуудай хүлээн авчээ. Энэ оны 4-р сарын 09-ний өдрийн байдлаар гурилын үйлдвэрүүдийн агуулахад 116.9 мянган тн улаанбуудай, 25.3 мянган тн гурил, 8.2 мянган тн хивэгний нөөцтэй байна.

Гурилын үйлдвэрүүдээс бүтээгдэхүүнээ авч тээврийн зардал, ашгаа нэмж хэдээр борлуулахаа худалдаачид мэддэг тул тэдний борлуулж байгаа үнэ болон үйлдвэрийн үнэ хоёрын дунд зөрүү үүсдэг. Үйлдвэрээс гарсан гурил хэд хэдэн борлуулалтын дамжлага дамжсаны эцэст хэрэглэгчдийн гарт хүрч байгаа вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.

Үнийн өсөлт үйлдвэрлэл дээр биш худалдаан дээр байгаа юм.

Гурилын үйлдвэрүүдийн ҮЙЛДВЭРИЙН ҮНЭ одоо ийм байна.

Эх сурвалж: Иргэн – Энхболд Энхбаатар

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.