Галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа

“УБТЗ” ХНН-ээс 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 28-ны өдрийг дуустал зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан талаар мэдээллээ. Тодруулбал,

Эрдэнэт :  

  • Улаанбаатар – Эрдэнэт чиглэлийн галт тэрэг Улаанбаатар хотоос 04-р сарын 28-ны өдрөөс эхлэн 18:55 цагт хөдөлж, Эрдэнэт өртөөд 08:30 цагт очно.
  • Эрдэнэт –Улаанбаатар чиглэлийн галт тэрэг Эрдэнэт өртөөнөөс 04-р сарын 28-ны өдрөөс эхлэн 17:10 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 06:15 цагт ирнэ.

Сүхбаатар:

  • Улаанбаатар – Сүхбаатар чиглэлийн галт тэрэг 04-р сарын 28-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотоос 09:35, 18:55 цагт хөдөлж, Сүхбаатар өртөөд 18:50, 04:35 цагт очно.
  • Сүхбаатар –Улаанбаатар чиглэлийн галт тэрэг :
  • 04-р сарын 28-ны өдрөөс эхлэн Сүхбаатар өртөөнөөс 19:56 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 06:15 цагт ирнэ.
  • 04-р сарын 29-ны өдрөөс эхлэн Сүхбаатар өртөөнөөс 05:55 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 15:20 цагт ирнэ.

Дархан:

  • Улаанбаатар – Дархан чиглэлийн галт тэрэг Улаанбаатар хотоос 09:35, 18:55 цагт хөдөлж, Дархан өртөөд 16:35, 01:58 цагт очно.
  • Дархан –Улаанбаатар чиглэлийн галт тэрэг Дархан өртөөнөөс 08:15, 23:20 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 15:20, 06:15 цагт ирэх хуваарьтай байна.
1-164026-627801068
Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.