25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Ихэнх нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл  солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Нутгийн баруун баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруун хойноос салхи секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3-+8 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +9-+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +19-+24 градус, бусад нутгаар +13-+18 градус дулаан байна.

Ихэнх нутгаар энэ сарын 24-нд дулаарна. Гэвч энэ сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 26-нд говь болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.