“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг уриалах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг Улаанбаатар хотод анх удаа өнөөдөр Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулж байна. Тэмцээнд 999 шатарчин оролцож, шилдгүүдээ тодруулна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж буй уг тэмцээнийг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нар үг хэллээ.

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнд өсвөрийн шатарчид 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-14 нас, 15-16 насны таван ангилалд, насанд хүрэгчид А зэрэглэл 2100-аас дээш рейтингтэй, В зэрэглэл 1700-2099 хүртэлх рейтингтэй, С зэрэглэл 1699 хүртэлх рейтингтэй гэсэн гурван ангилалд өрсөлдөж байна. А ангилалд 1-5 дугаар байр шалгаруулж, тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна. В, С ангилалд 1-10 дугаар байр шалгаруулж, тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна. Өсвөрийн шатарчид буюу хүүхэд ангилалд 1-10 дугаар байр шалгаруулж, тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.