Монгол Улсын хоккейн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын бүрэлдэхүүн 2025 оны 4 дүгээр сарын 27-ноос 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд Мексикийн Нэгдсэн Улсын нийслэл Мехико хотноо зохион байгуулагдах шайбтай хоккейн насанд хүргэчдийн III дивизионы Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор мордлоо.
Эхний тоглолт орон нутгийн цагаар 4 сарын 27-ны 13:00 цагт Филиппин улсын шигшээ багтай болох бөгөөд доорх линкээр тоглолтыг шууд хүлээн авч үзэх боломжтой.
https://www.iihf.com/en/events/2025/wmiiib
