Монголын хоккейчид эхний ялалтаа авлаа

Мексик улсын Мехико хотноо болж буй Шайбатай хоккейн насанд хүрэгчдийн 3-р дивизионы ДАШТ -д оролцож байгаа Монголын хоккейн шигшээ баг тамирчид Филиппин улсын шигшээ багийг 13 : 7-гийн харьцаагаар хожиж, эхний ялалтаа авлаа.

Манай баг Сингапур улсын шигшээ багтай энэ сарын 28-нд буюу өнөөдөр хоёр дахь тоглолтоо үргэлжүүлнэ. Монголын баг тамирчдыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А. Мэргэн, Н. Мишигсүрэн, М. Отгонбаяр нар удирдан өрсөлдөж байна гэж МҮОХ-ноос мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.