Тайландын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
29 орны 289 жүдоч оролцсон энэхүү барилдаанд манай улсаас 18 тамирчин зодоглож, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн нар мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. Л.Энхрийлэнгийн хувьд өнгөрсөн жил түрүүлж байсан юм.
Түүнчлэн 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, +78 кг-д А.Адъяасүрэн нар хүрэл медаль хүртэж ААШТ-ий хошой медальтан болж байна.
Монголын тамирчид өнөөдөр багийн барилдаанд зодоглоно.



