Өнөөдөр “Монгол генералын өдөр” тохиож байна. Энэхүү өдрийг 2004 оноос хойш тэмдэглэж байгаа юм.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны 52 дугаар тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын 11 цэргийн зүтгэлтэнд “Генерал” цол олгож байжээ.
Монгол Улсад анхны генерал цолыг олгож эхэлснээс хойш маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал, хошууч генерал, бригадын генерал энэ эрхэм цолыг нийт 224 эрхэмд олгожээ.
