Хойд бүсийн зөвлөлийн өргөтгөсөн анхдугаар хуралдааны үеэр ЦХИХХ-ны Сайд Ц.Баатархүү 29 киоск машин гардууллаа. Тодруулбал, Булган аймаг 5, Орхон аймаг 2, Хөвсгөл аймаг 22 киоск машинтай болсноор хойд бүсийн гурван аймгийн бүх сумд киосктой болж байгаа юм.
Киоск машинаас дараах үйлчилгээг авах боломжтой.
-103 Төрийн үйлчилгээ
-Хувийн хэвшлийн 600 орчим үйлчилгээ
-Клауд тоон гарын үсэг олгох
-Автомашин, санхүү, эрүүл мэнд, гар утасны бүх төрлийн үйлчилгээ зэрэг багтаж байна
