Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард 15 барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр зохион байгуулах барилдаанаа танилцуулдаг уламжлалын дагуу тавдугаар сарын хуваариа олон нийтэд мэдээллээ. 

Тавдугаар сарын 2 

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан /11:00 цагт/

Тавдугаар сарын 3

Чингэлтэй хайрханы хишиг Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Тавдугаар сарын 4

Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын начин И.Мөнхбаатарын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Тавдугаар сарын 7

Нийслэлийн аварга шалгаруулах 3х3 багийн барилдаан /15:00 цагт/

Тавдугаар сарын 10 

Увс аймгийн Сагил сумын 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Тавдугаар сарын 11

“Алтанжолоо” группийн нэрэмжит улсын арслан цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Тавдугаар сарын 15

Нийслэлийн аварга шалгаруулах 3х3 багийн шигшээ барилдаан /15:00 цагт/

Тавдугаар сарын 16

Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Г.Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Тавдугаар сарын 17

Үзэгчдийн саналаар тодруулсан “Монголын хүчтэн” шилдэг бөхчүүдийн багийн барилдаан /14:00 цагт/

Тавдугаар сарын 18

Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойд зориулсан аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан /11:00 цагт/

Тавдугаар сарын 23

ИНЕГ-ын нэрэмжит Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаан /13:00 цагт/

Тавдугаар сарын 24

Үзэгчдийн саналаар тодруулсан “Монголын хүчтэн” шилдэг бөхчүүдийн багийн барилдаан /14:00 цагт/

Тавдугаар сарын 25

“Монгол сугалаа” компанийн таван жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Тавдугаар сарын 30 

Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат улсын начин, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер А.Норовын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 барилдаан /13:00 цагт/

Тавдугаар сарын 31

Үзэгчдийн саналаар тодруулсан “Монголын хүчтэн” шилдэг бөхчүүдийн багийн шигшээ барилдаан /14:00 цагт/

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.