Жил бүрийн 4 дүгээр сарын 30-нд “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Олон улсын өдөр”-ийг дэлхий нийтээр тэмдэглэдэг.
Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд таниулах энэ өдрийг дэлхий дахинд 2001 оноос хойш, Монгол Улсад 2006 оноос хойш Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар тэмдэглэж байгаа юм.
Монгол Улс 2016 онд Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хууль батласнаар нийгмийн бүх орчинд хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглосон дэлхийн 49 дэх улс болсон юм. Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу “Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ” хэмээн заасныг сануулан, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхийг уриалж байна.
