Тусгай мэргэжлийн хилчин ахлагч бэлтгэх сургалтыг 161 алба хаагч төгслөө

Хил хамгаалах байгууллага хугацаат цэргийн алба хаагчдад ахлагчийн мэргэжил олгох сургалтыг анх удаа амжилттай зохион байгууллаа. Сургалтад нийт 161 алба хаагч хамрагдаж хилчин ахлагч, хилчин дрончин, дохиолол хяналтын ажилтан, хилчин шалгагч, хилчин жолооч гэсэн тусгай мэргэжлийг эзэмшиж, өнөөдөр дэд ахлагч цолоо гардлаа.

Суралцагч нарт цол олгох ёслолын үйл ажиллагаанд Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд болон бусад албаны хүмүүс, төгсөгчдийн ар гэрийнхэн оролцлоо.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.