Анхны эвхэгддэг iPhone 2026 онд худалдаанд гарна

Apple-ийн хамгийн анхны эвхэгддэг iPhone 2026 онд худалдаанд гарахаар болжээ. Apple компани одоогоор 8 инчийн дотоод дэлгэцтэй эвхэгддэг iPhone болон 20 инчийн эвхэгддэг iPad дээр ажиллаж байгаа юм.

Apple-ийн анхны эвхэгддэг iPhone нь эвхэгдсэн үед утасны хэмжээтэй байх бол дэлгэсэн тохиолдолд таблетын хэмжээтэй байх аж. 

Эвхэгддэг iPhone нь 7.8 инчийн дотоод дэлгэц болон 5.5 инчийн гадна дэлгэцтэй байх бөгөөд дэлгэц нь нугасны ул мөргүй байна гэж салбарын шинжээч Мин-Чи Куо мэдээллээ.

iPhone Fold нь эвхээгүй үед 4.5мм, эвхсэн үед 9мм зузаантай байх бөгөөд энэ загварт Face ID бус, Touch ID ашиглагдах магадлалтай байна.

Зарим эх сурвалжийн мэдээллээр, iPhone Fold нь $2100 – $2300 орчим үнэтэйгээр худалдаанд гарах аж. Apple-ийн анхны эвхэгддэг iPhone нь 2026 оны хоёрдугаар хагаст, iPhone 18 цувралтай зэрэгцэн танилцуулагдах төлөвтэй байгаа гэнэ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.