“Сургалт-Сайн туршлага- Нөхөрсөг тэмцээн” Ховд аймагт болж байна

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны “Сургалт-Сайн туршлага- Нөхөрсөг тэмцээн” Ховд аймагт болж байна.

“Сургалт – Сайн туршлага – Нөхөрсөг тэмцээн”-ий нээлт аймгийн төв талбайд болж, аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг дарга М.Амарсанаа нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны сургалт сайн туршлага, нөхөрсөг тэмцээнд оролцохоор 4 дүүрэг, 19 аймгийн мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын 28 сургуулийн 500 гаруй оролцогч Ховд аймагт ирсэн байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.