Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улс даяар зохион байгуулагдах Бүсийн спортын их наадмын Хойд бүсийн тэмцээн Булган аймагт эхэллээ.
Тэмцээнд Булган, Хөвсгөл, Орхон аймгаас шалгарсан 400 гаруй тамирчин сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис, үндэсний бөх, сур, шагайн харваан төрөлд хүч үзэж байна.

