Монголын хоккейн шигшээ багийн тамирчид Мексик Улсад болсон Хоккейн 2025 оны “Division III” ДАШТ-нд дөрөвдүгээр байр эзэлж, тоглолтын шилдгээр шалгарлаа.
Хүрэл медалийн төлөөх тоглолтод Хонгконгийн шигшээ багт 7:3 харьцаагаар ялагдаж, сүүлийн тоглолтод довтлогч ОУХМ Э.Энх-амгалан, М.Чинзолбоо тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан байна.
Тус тэмцээнд Монгол Улс, БНАСАУ, Мексик, Хонконг, Филиппин, Сингапурын шигшээ баг өрсөлджээ. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Мэргэн, гавьяат тамирчин Н.Мишигсүрэн,Г. Отгонбаяраар удирдуулсан баг ийнхүү амжилттай оролцсоныг Монголын Үндэсний Олимпын хороо мэдээлэв.

