Эмэгтэй бөхчүүд БНСУ-д хамтарсан бэлтгэл хийнэ

Эмэгтэй чөлөөт бөхийн зургаан тамирчин, нэг дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй БНСУ-д хамтарсан бэлтгэл хийхээр Солонгос улсыг зорих гэж байна.

Тамирчдын бүх зардлыг БНСУ-ын тал даах бөгөөд бэлтгэл тавдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр өнгөрсөн сард Йорданд болсон Азийн АШТ-ий үеэр БНСУ-ын бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Жан Жин Сеок-той уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцсан.

Тэр үеэр яригдсан зүйлс өдгөө ажил хэрэг болж, БНСУ-ын бөхчүүдтэй 11 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр болоод байгаа юм гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.