Аврагч-усчин, шумбагчийн сургалтад ОБЕГ-ын алба хаагчид хамрагдаж байна

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн анхан шатны буюу IV зэргийн сургалтыг энэ сарын 04-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сэлэнгэ аймгийн Гүн нуур дахь сургалтын төв болон аймгийн Усан спорт сургалтын төвийн Усан санг түшиглэн зохион байгуулж байгаа тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 52 алба хаагч хамрагдаж байгаа юм.

Сургалтаар мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт, нэрвэгдэгч зөөвөрлөх, 25 метр уртын шумбалт хийж биет олох, 5 метрийн гүнээс биет гаргах зэрэг чадварыг эзэмшүүлнэ.

Онцгой байдлын байгууллагаас 2014 оноос хойш тус сургалтыг зохион байгуулж, алба хаагчдыг үе шаттайгаар мэргэшүүлж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.