МҮХАҮТ-иас “Хүнд суртлын индекс-2024” судалгааны дүнг танилцууллаа.
Бизнес эрхлэгчдэд тулгарч буй төрийн үйлчилгээний хүндрэл, бэрхшээл, түүний өртгийг бодит дата дээр үндэслэн тодорхойлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой энэхүү судалгааг 2004 оноос хоёр жил тутам тогтмол хийж байна. Энэ удаагийн судалгаа нь НҮБ-ын Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын техникийн дэмжлэгтэйг “Хүнд суртлын индекс ба өртөг” нэрээр илүү өргөн хүрээг хамарч, судалгааны арга зүй, агуулгын хувьд шинэ шатанд гарснаараа онцлог юм.
Судалгаагаар бизнесийн үйл ажиллагаатай холбоотой төрийн үйлчилгээний хүнд суртлын индекс 2.85 оноотой байгаа нь 2021 оны судалгаанаас 4.8 хувиар буюу бага зэрэг сайжирсан. Гэхдээ төрийн үйлчилгээ авахад шаардагдах мэдээллийн хүртээмж, ойлгомжгүй байдал, бодлого боловсруулахад бизнесийн бодит оролцоо хангалтгүй, давхардсан зохицуулалтууд ихтэй зэрэг анхаарах асуудал их байна гэсэн дүн гарчээ.
