Говийн бүсийн алслагдсан 13 цэгт сүлжээ оруулна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам энэ онд говийн бүсийн алслагдсан 13 цэгт шилэн кабелийн сүлжээ оруулна.

Говийн бүсийн Дорноговь аймаг 12 сум, 54 багтайгаас 7 нь, Дундговь аймаг 15 сум, 66 багтайгаас 35 нь сүлжээгүй байна. Харин Говьсүмбэр, Өмнөговь аймгийн бүх багийг сүлжээнд холбожээ.

Улсын хэмжээнд энэ онд нийт 55 багт сүлжээ нэвтрүүлэхээр төлөвлөсөн юм. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.