Гамшгаас хамгаалах чиглэлээр Канад Улстай хамтарч ажиллана

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг хатагтай Сандра Чоуфанитай уулзалт хийв.

Уулзалтаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Талууд ойн гал түймэр унтраах, гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх болон бичил уул, уурхайн аврах ажиллагааны чадавхыг сайжруулах, уул уурхайн бүсэд амьдарч байгаа ард иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.