2025 оны эхний 4 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 7802.0 сая ам.доллар болж 2024 оны мөн үеэс 561.3 сая ам.доллар буюу 6.7 хувиар буурчээ.
Экспортын дүн импортын дүнгээс 683.2 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.


Монгол улс дэлхийн 61 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 91.2 хувь, Швейцар-т 5.6 хувь, АНУ-д 1.1 хувь, ОХУ-д 0.5 хувь тус тус ногдож нийт экспортын 98.3 хувийг дээрх орнууд эзэлж байна.
2025 оны эхний 4 сарын дүнгээр экспортод 4242.6 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.1 хувиар буурсан байна гэж ГЕГ-аас мэдээллээ.



