Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна

1948 оноос эхлэн тавдугаар сарын 8-ны өдрийг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр болгон тэмдэглэж, хүмүүнлэгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, Улаан загалмайн ажилчид, сайн дурынхан, гишүүд дэмжигчдэд талархал илэрхийлэх өдөр болгон дэлхий даяар зохион байгуулдаг.

Монгол Улсын Засгийн газар 2011 онд жил бүрийн энэ өдрийг “Монголын Хүмүүнлэгийн өдөр” болгох шийдвэр гаргаж, үүнээс хойш Монголын Улаан загалмай нийгэмлэг олон нийт, хүүхэд залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчлах кампанит ажлыг жил бүр зохион байгуулж ирсэн.

Энэ жил “Энэрэнгүй үйлсийн талд” уриан дор тэмдэглэж, орон даяар Улаан загалмайн хороодоор дамжуулан олон нийт, хүүхэд залуусын дунд хүмүүнлэгийн үйлсийг сурталчлан ажиллаж байна.

Эх сурвалж: Монголын улаан загалмай нийгэмлэг

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.