АНУ-ын Нью-Йорк муж энэ намраас эхлэн улсын болон хувийн бүх ЕБС-ийн сурагчид ухаалаг гар утас хэрэглэхийг хориглолоо.
Тус журмын дагуу сурагчид хичээл, өдрийн хоол, чөлөөт цаг гэх мэт бүх өдрийн туршид хувийн гар утас болон интернэтэд холбогддог бусад төхөөрөмжүүдээ хэрэглэж болохгүй аж.
Харин интернэт холболтгүй гар утас, сургуулиас олгосон төхөөрөмжүүд энэ хоригт хамаарахгүй. Сургуулиуд гар утсыг өдрийн турш хаана хадгалах, шаардлагатай үед эцэг эхтэй нь хэрхэн холбох зохицуулалтыг өөрсдөө боловсруулах юм.
