БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу олон улсын анхны шууд нислэгийг долдугаар сарын 29-нөөс үйлдэнэ.
Энэхүү нислэг нь Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, тэднийг богино хугацаанд зорьсон аяллын бүс нутагт нь хүргэх гол зорилготой аж. Түүнчлэн Хөвсгөл аймаг болон бүс нутгийн эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах давуу талтайг албаныхан онцлов.
БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн рүү үйлдэх уг төслийг аялал жуулчлалын “Чандмань Трэйвел” болон үндэсний агаарын тээвэрлэгч “Хүннү Эйр” компани хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний хоёр нислэгийг долоо, наймдугаар сард үйлдэхээр гэрээ байгуулжээ.
