Лос-Анжелес 2028 Олимпын нээлт хоёр цэнгэлдэх хүрээлэнд болно

АНУ-ын Лос-Анжелес хот Олимпын нээлтийн ёслолыг хоёр цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан анхны хот болно.

Нээлтийн ёслол 2028 оны долоодугаар сарын 14-нд Лос-Анжелесын Дурсгалын колизей болон “Соу-Фай”цэнгэлдэх хүрээлэнд болно гэж зохион байгуулагчид мэдэгджээ.

1932, 1984 оны Олимпын наадам явагдаж байсан колизейд 2028 оны долоодугаар сарын 30-нд хаалтын ёслолыг зохион байгуулна. Ингэснээр тус колизей Олимпын түүхэнд зуны гурван наадмыг зохион байгуулсан анхны цэнгэлдэх хүрээлэн болох юм. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.