Үс заслын мэргэжлийн багш нар ур чадвараараа тэргүүлж байна

Олон улсын “International Body Art” 19 дэх удаагийн Үс засал, гоо сайхны ур чадварын уралдаан Солонгос улсын Сөүл хотын Магкук дүүрэгт болж, 16 орны 700 гаруй үсчин, гоо сайханчид оролцжээ.

Тус тэмцээний “Classic” үс хэлбэржүүлэлт онлайн төрөлд Баян-Өлгий аймаг дахь мэргэжлийн боловсролын сургуулийн багш Ө.Бейбит “МАСТЕР ГРАН ПРИ” шагналын эзэн болжээ.

Мөн Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн үс засал мэргэжлийн багш Т.Мөнхцэцэг “Dubai 2025 Championship Briliant Beauty World Cup” “Олон улсын мэргэжлийн ур чадвар”-ын уралдаанд “Эмэгтэй урт үсний үдшийн гоёл” төрөлд оролцож Дэлхийн цомын эзэн болжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.