Нийслэлийн шилдэг үйлдвэрлэгчдийн 2130 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Будапештад дэлгэлээ

Монгол улс, Унгар улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Будапешт хотноо “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг тавдугаар сарын 10, 11 ний өдрүүдэд зохион байгууллаа. “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” арга хэмжээнд нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-тай түншилж ажилладаг 9 дүүргийн шилдэг 21 аж ахуй нэгж, иргэний сор болсон 2130 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэжээ.

Тус сонгомол 2130 нэр төрлийн бүтээгдэхүүн дунд мөнгөн аяга, хөгжмийн зэмсэг, эсгий эдлэл, зүймэл урлал, боловсруулсан арьс ширэн бүтээгдэхүүн, мод модон эдлэл, шатар, дээл, монгол гутал, малгай бүс, ноос ноолууран бүтээгдэхүүнүүд багтсан юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.