Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяраар ахлуулсан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, холбогдох албаны төлөөллүүд ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Кызыл хотноо “Аугаа Эх орны дайны Ялалтын 80 жилийн ой”-д зориулсан Цэргийн парад, Цэцэг өргөх ёслолд оролцжээ.
Цэргийн парадыг ОХУ-ын БНТУ-ын тэргүүн В.Т.Ховалыг нээж хэлсэн үгэндээ:
“Ялалтын баярын нээлтэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин: Монгол улсад болон Монголын ард түмэнд маш их талархаж явдаг. Монгол Улс Улаан армийн хэрэгцээнд 5.6 сая хүртэл үхэр, дунд, бог мал, түүнчлэн 500 мянган тонн мах нийлүүлж байсныг мартаж болохгүй” хэмээн хэлсэн байдаг. Энэ бол Монгол Орос ахан дүүсийн найрамдлын харилцааг илтгэж байгааг дурдаад, онцлон талархал илэрхийлэв гэж Ховд аймгийн ИТХ-аас мэдээллээ.




