Өнөөдрөөс нийслэлийн есөн дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явагдана

Нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс буюу тавдугаар сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, есөн дүүргийн 31 байршилд өргөтгөсөн худалдаа нээж, 12:00-19:00 цагийн хооронд хонины нэг килограмм махыг 11,800 төгрөгөөр тооцож, гулуузаар  худалдаална.

Энэ онд нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж 10 мянган тонн махыг нөөцөлсөн бөгөөд гуравдугаар сарын байдлаар 144 тонн мах буюу нийт нөөцөлсөн махны гурван хувийг худалдан борлуулжээ.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах хуваарь:

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.