Манай жүдочид Астанагийн “Их дуулга”-аас гурван медаль хүртлээ

Казахстаны Астана хотод болсон жүдо бөхийн “Их дуулга”-ын ээлжит цуврал тэмцээнд 44 орны орны 350 гаруй жүдоч өрсөлдлөө. Тус тэмцээнд манай улсаас 22 тамирчин зодоглож, гурван хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ө.Жанцандорж хүрлийн төлөө Болгарын Боян Ётовыг ялснаар “Их дуулга”-аас анхны медалиа хүртлээ.

Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэж “Их дуулга”-аас нийт зургаан медальтай болов.

Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяа хүрэл медалиар энгэрээ мялаав.

Монголын жүдочид Астанагаас гурван хүрэл, гурван шагналт байр эзэлснээр 44 орноос 13 дугаарт жагслаа. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.