ХОВД: Хогны менежментийн асуудлаар Увс аймагтай хамтран ажиллана

Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Батсайхан, Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Б.Амартүвшин нараар ахлуулсан ажлын хэсэг Увс аймагт ажиллалаа.

Энэ үеэр Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн дарга Л.Мөнхнаран, Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн дарга Г.Заяабаяр нартай уулзав.

Уулзалтаар “Хогны менежментийн сайн шийдэл, төлбөрийн асуудал”-аар харилцан санал солилцож, хамтран ажиллахаар боллоо гэж Ховд аймгийн ИТХ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.