Жижиг дунд үйлдвэрийн газраас зохион байгуулж буй “Made in Mongolia-2025” экспо Австрали Улсын Сидней хотод энэ сарын 23-25-нд болно.
Монголын Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох, Австралийн зах зээлд таниулах зорилготойгоор хоёр дахь жилдээ болж буй үзэсгэлэнгийн үеэр бараа бүтээгдэхүүний дээжийг үйлдвэрийн анхдагч үнээр /тээврийн зардал нэмсэн/ худалдан борлуулах юм.
Тус үзэсгэлэн энэ сарын 23-нд 16:00-19:00, 24-нд 13:00-19:00, 25-нд 13:00-19:00 цагт болох аж.
